Онцгой бараа:
Бараа солих/буцаах журам
ХЭХХ 21 дүгээр зүйлийг үндэслэн дараах буцаах эрх бүхий эрх зүйн харилцаа үүснэ.
Бараа солих / буцаах талаар бидэнд 24 цагийн дотор мэдэгдэх шаардлагатай, Ингэснээр та бараа солих буцаах, бүрэн боломжтой болно.
Бараа буцаах / солих тохиолдолд:
Таны захиалга тань хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор буцаах боломжтой.
Бараа буцаах / солих төлбөр - 5000 төгрөг,
Буцаалт хийлгэж буй бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 1% нь шимтгэл болон хасагдана.
Дараах нөхцөлд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:
Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан нь нотлогдсон.
Буцаах бараа нь анх худалдаж авсан байдлаар баглаа боодол бүрэн бүтэн, лац нь задраагүй байх бөгөөд дээрх шаардлага хангаагүй тохиолдолд буцаалт болон солилт хийхгүй болно.
Бүтээгдэхүүнээс харшилсан: Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.
Буцаан авах бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:
Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэн буцаан авах боломжтой.
Бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байх.Жич: Тусгай хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!
Харин дараах тохиолдолд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:
Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан
АНХААР!!! Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авахуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 8,000 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авахуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 8,000 төгрөгийг нэмж суутгах болно.Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.