main logologo
mn
HARUHARU WONDER brand бүх бараа 20% ХямдарлааХолбоо барих утас: +70110404Сонгогдсон бүтээгдэхүүнүүд 70% ХямдарсанХүргэлт үнэгүйХөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө.HARUHARU WONDER brand бүх бараа 20% ХямдарлааХолбоо барих утас: +70110404Сонгогдсон бүтээгдэхүүнүүд 70% ХямдарсанХүргэлт үнэгүйХөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө.
ШинэБрэнд
Нүүр будалт
Арьс арчилгаа
Төхөөрөмж
Маск
Хувцас
50,000₮-с доошSale %
Best Seller

Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт


Түгээмэл асуулт хариулт

Footer

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

Beauty Republic

BEAUTY REPUBLIC

  • Хэрэглэгчийн судалгаа
  • Бидний тухай
  • Хаяг байршил

Хэрэглэгчийн туслах

  • Нууцлалын бодлого
  • Буцаалтын журам
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Үйлчилгээний нөхцөл

Холбоо барих

  • И-Мэйл: online@gurvangal.com

  • 70110404

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 8/1 Гурван гал оффис 5 давхарт

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

powered by

Footer

Шинэчлэлтүүд, мэдээ мэдээлэл авахыг хүсвэл бүртгүүлнэ үү.

BEAUTY REPUBLIC

  • Хэрэглэгчийн судалгаа
  • Бидний тухай
  • Хаяг байршил

Хэрэглэгчийн туслах

  • Нууцлалын бодлого
  • Буцаалтын журам
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Үйлчилгээний нөхцөл

Холбоо барих

  • И-Мэйл: online@gurvangal.com

  • 70110404

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 8/1 Гурван гал оффис 5 давхарт

Beauty Republic

powered by

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

beautyrepublic.mn-д бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн профайл хэсэг дэх “нэвтрэх” товч дээр дарна.

  • Фэйсбүүк хаягаар шууд нэвтэрнэ эсвэл ашигладаг и-мэйл хаягаа оруулна.
  • Бүртгүүлэх/Нэвтрэх нууц үгээ оруулаад нэвтэрнэ.

    Хэрэглэгч beautyrepublic.mn - д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Нууц үгээ мартсан бол яах вэ?

“Нууц үг сэргээх” товч дээр дарж бүртгэлтэй и-мэйл хаягаар ирсэн баталгаажуулах кодыг оруулна. Шинээр нууц үг оруулаад нэвтэрнэ.

Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.

Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 70110404 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг beautyrepublic.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.

Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.

Та захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.

Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.

Та 24 цагийн дотор захиалгын төлбөрийг төлж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд Beauty Republic ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учир нь beautyrepublic.mn захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд танд худалдан авалт хийх эсэхээ шийдэх боломжийг олгодог. Энэ хугацаанд та захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой.

Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.

Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

Та beautyrepublic.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.

  1. Мэдээлэл хариуцагч “Beauty Republic”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

    1.1 Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим гарын үсэг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
    1.2 Хэрэглэгчийн зээлийн мэдээлэл, зээл эргэн төлөлт, түүхийн мэдээллүүд;
    1.3 “Beauty Republic” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
    1.4 “Beauty Republic”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн, хэтэвчний мэдээлэл, таалагдсан барааны болон бусад цахим өгөгдлүүд;
    1.5 Хэрэглэгч Facebook хаягаар “Beauty Republic”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “Beauty Republic”-д бүртгэл үүснэ.
    1.6 Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;

  2. Мэдээлэл хариуцагч “Beauty Republic”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
    2.1 IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “Beauty Republic”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
    2.2 Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
    2.3 Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;
  • Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
  • Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 5.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
  1. Хэрэглэгчийн хүсэлтээр зээлээр эсхүл дараа хуваан төлөх нөхцөлтэйгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тохиолдолд Зээлдүүлэгчийн шаардсан Хэрэглэгчийн зээлийн судлахад хамаарах мэдээллийг дамжуулна. Хэрэглэгч Та энэхүү Нууцлалын бодлогын зөвшөөрсөн тохиолдолд Зээлдүүлэгчид дээрх мэдээллийг дамжуулах зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
  2. Албан ёсны борлуулагчийн хүсэлтээр зөвхөн түүний худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцана.
  3. Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
  4. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
  1. Хэрэглэгч “Beauty Republic” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.
  2. Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг online@gurvangal.com хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
  3. Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгчийн “Beauty Republic”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
  4. Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “Beauty Republic”-оос бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.
  5. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
  6. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгыг дагуу авах үүрэгтэй.
  1. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.beautyrepublic.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.

ХЭХХ 21 дүгээр зүйлийг үндэслэн дараах буцаах эрх бүхий эрх зүйн харилцаа үүснэ.

Бараа солих / буцаах талаар бидэнд 24 цагийн дотор мэдэгдэх шаардлагатай, Ингэснээр та бараа солих буцаах, бүрэн боломжтой болно.

Бараа буцаах / солих тохиолдолд:

  • Таны захиалга тань хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор буцаах боломжтой.

  • Бараа буцаах / солих төлбөр - 5000 төгрөг,
    Буцаалт хийлгэж буй бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 1% нь шимтгэл болон хасагдана.

Дараах нөхцөлд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:

  1. Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан нь нотлогдсон.

  2. Буцаах бараа нь анх худалдаж авсан байдлаар баглаа боодол бүрэн бүтэн, лац нь задраагүй байх бөгөөд дээрх шаардлага хангаагүй тохиолдолд буцаалт болон солилт хийхгүй болно.

  3. Бүтээгдэхүүнээс харшилсан: Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.

Буцаан авах бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:

Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэн буцаан авах боломжтой.

Бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байх.
Жич: Тусгай хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!

Харин дараах тохиолдолд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:

  • Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан

АНХААР!!! Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авахуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 8,000 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авахуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 8,000 төгрөгийг нэмж суутгах болно.Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.

Та дараах салбаруудаар үйлчлүүлэн арьсаа мэргэжлийн төхөөрөмжөөр үнэ төлбөргүй оношлуулаарай
- Улаанбаатар Их Дэлгүүр 1 давхар
- Central Mall 1 давхар
- Гурван Гал Худалдааны Төв 1 давхар
Өдөр бүр үнэгүй арьс оношилгоо хийгдэж байна.


НүүрСагсХадгалсанПрофайл